НЭМГ-с “Сайн туршлага-2021” арга хэмжээнд оролцсон шинэ бүтээл, технологи, арга аргачлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарыг дуустал Эрүүл мэндийн байгууллагуудын “Сайн туршлага танилцуулах үйл ажиллагаа”-г цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ.
Хуваарийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ЧДЭМТ болон ӨЭМТ-дийн Сайн туршлагын танилуулсан.
ЧДЭМТ нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон ӨЭМТ-дийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллаж байгаа сайн туршлага, бүтээлч, оновчтой шинэлэг санал, санаачилгыг байгууллагын хэмжээнд бусад салбар, тасаг нэгжид танилцуулах, туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх, дэмжих замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, зорилгоор “САЙН ТУРШЛАГА” өдөрлөгийг жил бүр зохион байгуулж, шалгарсан 5-15 бүтээлийг "Сайн туршлага" арга хэмжээнд жил бүр оролцуулдаг. Улмаар тус дүүргийн эрүүл мэндийн төв нь Тэргүүн болон тусгай байр эзэлж тогтмол амжилттай оролцож ирсэн юм.
ЧДЭМТ нь 2020 онд 15 бүтээл оролцсоноос эхний 3 байранд:
1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөвчлөх, хүртээмж сайжруулах номинац:
Онлайн эмнэлэг төсөл- /онлайн цаг захиалгын систем, Цахим өвчний түүх , Цахим эмийн сан/ Тэргүүн байр эзэлсэн нийслэлийн хэмжээнд анхны онлайн эмнэлэгт шилсэн эмнэлэг болсон.
2. Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээний технологи, номинац:
Ø “Ажлын гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээний систем”- Мэдээлэл технологийн алба
Ø “CLTS” буюу “Олон нийтийн удирдлагад нийтийн ариун цэвэр” сургалтын аргачлал- Халдвараас сэргийлэх хяналтын албаны 2 бүтээл шалгарч тусгай байр эзэлж байсан.
НЭМГ-ын "САЙН ТУРШЛАГА-2021" арга хэмжээнд байгууллагынхаа тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр шилдэг санаа, санаачилга гарган дэлгэрүүлэн ажилласан, Төгсөлтийн дараах Сургалтын алба, Молекул биологийн лаборатори, 12,14,16,19 хорооны ӨЭМТ-үүд идэвх зүтгэлтэй оролцлоо. Уг арга хэмжээнд ЧДЭМТ-с нийт 9 бүтээл танилцуулсан. Үүнд:
- Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээний технологи, Шинээр боловсруулсан ном товхимол, удирдамж, гарын авлагын чиглэлээр хэрэгжүүлсэн бүтээл номинацад:
Ø Чингэлтэй Дүүргийн Эрүүл мэндийн төвд улсын хэмжээнд анхлан хэрэгжүүлсэн “Төгсөлтийн дараах ерөнхий мэргэжлийн судлалын сургалт”
Анхан болон хоёрдох шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтад зориулсан “Яаралтай тусламжийн гарын авлага”, “Дотрын өвчний гарын авлага” ТУСГАЙ БАЙР эзэлж өргөмжлөл болон мөнгөн шагналаар шагнагдсан.
- Шинээр нэвтрүүлсэн оношилгооны технологийн сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн бүтээл номинацад:
Ø "Ковид-19ийн вирус илрүүлэх ПГУ шинжилгээний Молекул биологийн лаборатори"
Ø "Ковид-19 халдварын үеийн эрт илрүүлгийн үзлэг" Ундрах -Ирээдүй ӨЭМТ
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөвчлөх, хүртээмж сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн бүтээл номинацад:
Ø 12,14,16,19 хорооны ӨЭМТ-үүдийн санаачлан хэрэгжүүлэн ажилласан сайн туршлагууд оролцсон.