Буцах

Түргэний машины хөдөлгөөн хянах систем

НЭМГ-аас “Сайн туршлага 2021” арга хэмжээний хүрээнд энэ удаад Нийслэлийн түргэн тусламжийн машинд суурилуулсан GT06 GPS байршил тогтоогч болон бүртгэл хяналт хийх “YC-108” таблет бүхий төхөөрөмжийг онцолж байна.  

Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс /103/ тус төхөөрөмжийг яаралтай тусламжийн 70 тээврийн хэрэгсэлд суурилуулаад байгаа бөгөөд ээлжийн ахлах, зохицуулагч нарын компьютерт тухайн программын удирдах программ хангамжийг нэвтрүүлсэн байна.

Тус төхөөрөмжөөр ээлжийн ахлах, зохицуулагч дуудлагад үйлчилж буй автомашинуудын байршлыг хаана явж байгаа болон зогсож байгааг ялган харах боломжтойн дээр үйлчилж буй GPS асаалттай автомашинууд автоматаар дэлгэц дээр өнгөөр ялгарч, дуудлагын хаягийг нарийвчлан харна. Дуудлагын хаягийг зохицуулагч бөглөж, оруулмагц автомашины таблет төхөөрөмж дээр дохио дуугарч, автоматаар эмч, жолоочдоо харагддаг аж. Мөн энэ бүх дата мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх бүрэн боломжийг бүрдүүлжээ.