Буцах

“Ур чадварын үнэлгээ хийх шалгуур хуудас” хяналтыг сайжруулж байна

Түргэн тусламжийн газраас эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн мэргэжлийн ур чадвар, хариуцлагыг сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, тасралтгүй боловсрол олгох, ажилтан, хамт олны хариуцлагыг дээшлүүлэх, багийн ажлыг сайжруулах зорилгоор УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ШАЛГУУР ХУУДАС-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Тус шалгуурын хуудсыг :

Ø  Үйлчлүүлэгч, түүний гэр бүлийн гишүүд гомдол гаргасан болон дотоодын хяналт, үнэлгээгээр зөрчил илэрсэн үед,

Ø  Чанарын үнэлгээний хөндлөнгийн байгууллага буюу мэргэжлийн зохицуулах байгууллагын албан ёсны шалгалтаар үйл ажиллагааны доголдол илэрч шаардлага тавьсан тохиолдолд,

Ø Үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх шинэ удирдамж, стандарт нэвтрүүлсэн тохиолдолд удирдамж, стандартын хэрэгжилтийг зохион байгуулах, дэмжих зорилгоор хяналт үнэлгээний хэрэгсэл болгон ашиглах,  

Ø  Эмч, сувилагч, тусгай мэргэжилтнийг шинээр ажилд орох үед тус тус ашиглах юм. 

Харин мэргэжлийн үнэлгээг хийхдээ тогтмол, зохион байгуулалттайгаар хамтарсан болон ганцаарчилсан хэлбэрээр хийдэг аж. Үүнд:

1. Эмчилгээ, оношилгоо түгээмэл үйлдлийн стандарт мөрдөлт, гардан хийх тусламж үйлчилгээний чанарт, 

2.   Амилуулах суурь тусламжийн хэрэгжилтэд,

3.   Аппарат тоног төхөөрөмжтэй ажиллах ур чадварт,

4.   Халдвар хамгааллын дэглэм, халдваргүйтгэлийн чанарт,

5.   Яаралтай тусламжийн эм тарианы зохистой хэрэглээнд хийнэ.