Томуу томуу төст өвчний 02 дугаар долоо хоногийн мэдээгээр томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 213 сорьцонд шинжилгээ хийхэд 45 (21.1%) сорьцонд томуугийн В вирус, 40 (18.7%) сорьцонд томуугийн А(H1N1)pdm вирус, 7 (3.2%) сорьцонд томуугийн А(H3N2) вирус тус тус илэрсэн. Түүвэр сонголтоор 31 сорьцонд амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирус илрүүлэх шинжилгээнд 7 (22.5%) сорьцонд амьсгалын замын синцитиаль вирус,1 (3.2%) сорьцонд хүний метапневмони вирус тус тус илэрсэн байна.
Нийслэлийн хэмжээнд томуугийн дархлаажуулалтад 194694 хүнийг хамруулсан. Үүнээс 1-12 насны 132902, жирэмсэн 1021, архаг хууч өвчтэй, 65-аас дээш насны 56197, эрүүл мэндийн ажилтан 4574 байна. Нийт хамралт 79.6%- тай байна.
Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
-Олныг хамарсан жагсаал, цуглаан, баяр ёслолын арга хэмжээнд оролцохгүй байх
- Шаардлагагүй тохиолдолд эмнэлэг болон олон нийтийн газраар явахгүй байх
- Томуугийн дархлаажуулалтад хамрагдах
- Гэртээ болон ажил дээрээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх
- Дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэх,
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх, агаар салхинд гарах, алхах
- Олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм баримтлах
Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье!