Эрүүл мэндийн төвийн ажилтнуудыг дохионы хэлний мэдлэгтэй болгох, дохионы хэлийг дэлгэрүүлэх зорилгоор Багануур дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, төрийн бус байгууллагын тэргүүн Т.Ариунтуяа, Багануур дүүргийн сонсголын бэрхшээлтэй иргэдийг хариуцсан зөвлөлийн дарга С.Солонго, Гүн галуутай цогцолбор сургуулийн 5-р ангийн сурагч М.Амина нар “ДОХИОНЫ ХЭЛ” -ний сургалтыг 2019-11-06 ны өдөр эрүүл мэндийн төвийн сургалтын зааланд зохион байгууллаа.
Сургалтанд эрүүл мэндийн төвийн тасаг, нэгжийн төлөөлөл болох чанарын албаны дарга, амбулаторийн тасгийн эрхлэгч, 103-Яаралтай тусламжийн тасгийн эмч, ЭЭХА тасгийн эмч, сувилагч, ахлах сувилагч нар, цахим бүртгэлийн ажилтнууд, цахим бүртгэлийн хөтөч, амбулаторийн тасгийн хөтөч сувилагч нар нийт 28 ажилтнууд хамрагдлаа.
Сургалтаар дохионы хэлний цагаан толгойн үсэг зааж, сонсголын бэрхшээлтэй, бичиг, үсэг мэддэггүй хүмүүстэй дохиогоор яаж харилцах талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцлоо.