Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” 79-р тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/126 тушаалаар төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдахаар зарлагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд “Эрүүл аюулгүй хүнс-таны гарт” сэдэвт сургалтыг ЭМЯ-ны Салбарын хяналтын газар, СХГ-ын Нийслэлийн лабораторитай хамтран 2023 оны 05 дугаарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтанд Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулах буй хүнсний үйлдвэр, хүнсний худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний 40 аж ахуй нэгж, иргэд хамрагдаж, хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлд мөрдвөл зохих хууль тогтоомж, дүрэм, журам, стандартуудыг сурталчлан, эрүүл ахуйн зохистой дадалыг таниулах, учирч болох эрсдлүүд, түүнээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга замуудын талаар мэдээлэл өгөх, хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд тавих дотоодын хяналтыг сайжруулахад сургалтын зорилго оршив.
Үйлчилгээний байгууллагад халдваргүйтгэл, шавж, мэрэгч устгал хийх тухай, СХГ-ын Нийслэлийн лабораторийн танилцуулга, Хүсэлтийн шинжилгээ хүлээж авах тухай заавар,Хоолны хордлого хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх тухай, Эрүүл ахуйн зохистой дадал сэдвээр зохион явууллаа.