2010 оны 5 дугаар сарын 19-өөс 23-ны өдрүүдэд Мексик улсын нийслэл Мехико хотод болсон Дэлхийн өрхийн эмч нарын нийгэмлэг /WONCA/-ийн Чуулга уулзалтаас жил бүрийн 5 дугаар сарын 19-ний өдрийг "ДЭЛХИЙН ӨРХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР" болгон зарласан. Монгол улсад энэ өдрийг Эрүүл мэндийн сайдын 2012 оны 153 дугаар тушаалаар жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.
Нийслэл Улаанбаатар хотын 1,6 сая иргэдийн Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний "ЗҮРХ" нь болж буй 800 гаруй өрхийн эмч нарт баярын өдрийн мэндийг дэвшүүлье!
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН.