Буцах

“ЖИРЭМСНИЙ ЭМГЭГИЙН ҮЕД УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ АРГЫГ ХЭРЭГЛЭХ НЬ” LIVE СУРГАЛТ БОЛНО

Нийслэлийн Амгалан амаржих газраас "Үр минь тавтай морил" сэдэвт цуврал сургалтыг фэйсбүүк LIVE хэлбэрээр тогтмол зохион байгуулж ирсэн билээ.
Тухайлбал жирэмсэн эхчүүдэд зориулсан эрүүл мэнд, сэтгэл зүйн нэн чухал зөвлөмж болон төрөлтийн хэлбэр, төрөх үеийн үйл явц, мөн эмэгтэйчүүдийн эмгэг буюу зонхилон тохиолдох өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, эмчилгээний төрлөөс гадна нярай хүүхдийг хэрхэн асарч сувилах талаар тус амаржих газрын эмч, мэргэжилтнүүд цаг үеийн мэдээлэл, зөвлөгөөнд тулгуурласан сонирхолтой сургалтыг хийж байна.
Энэ дагуу 2021 оны 08 дугаар сарын 17-нд уламжлалтын эмч Д.Тэмүүжин "Жирэмсний эмгэгийн үед уламжлалт эмчилгээний аргыг хэрэглэх нь" сэдвээр сургалт явуулахаар болжээ.