Эрүүл мэндийн сайдын А/565 дугаар тушаал, НЭМГ-ын даргын А\99 дүгээр тушаалын дагуу улирлын томуугийн эсрэг вакцинаар зорилтот бүлгийн буюу 2-11 насны 161.700 хүүхэд, 10.520 жирэмсэн эмэгтэй зэрэг нийт 172.220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.
2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 2 насны 3061 хүүхэд, 3-5 насны 25.009 хүүхэд, 6-11 насны 61.739 хүүхэд, мөн жирэмсэн эмэгтэй 215 буюу нийт 90.024 /52,3%/ иргэнийг дархлаажуулсан байна.
Улирлын томуугийн вакцинд хамрагдах хүсэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд болон гэрийн асаргаанд байгаа 2-3 насны хүүхдүүдийг харьяа Өрхийн эрүүл мэндийн төв, тосгоны Эрүүл мэндийн төвд дархлаажуулах юм.