Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн вакцинжуулалтын явц, нөхцөл байдалтай танилцлаа.
Коронавируст халдварын эсрэг вакцины III тунд хамрагдагсдын хувь хангалтгүй байгаа талаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан мэдээлэл өгсөн юм.
Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдэд хандан вакцинжуулалтын ач холбогдлын талаар тайлбарлаж, дархлаа сэргээх III тундаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.