Буцах

НИЙСЛЭЛД 10 САРЫН 05-НЫ ӨДӨР 1922 ИРГЭН ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДЖЭЭ

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Ковид-19” халдварын эсрэг вакцины 1-р тунд 76, 2-р тунд 213, 3-р тунд 1633 буюу нийт 1922 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.
Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 1-р тунгийн хамралт 74.5 хувь, 2-р тунгийн хамралт 70.7 хувь, зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 103.9 хувь, 2-р тунгийн хамралт 98.6 хувь, 3-р тунгийн хамралт 16 хувь тус, тус байгаа юм.
Өссөн дүнгээр зорилтот бүлгийн буюу жирэмсэн эх вакцины 1-р тунд 4169 /35 хувь/, 2-р тунд 2919 /24.5 хувь/, мөн 12-15 насны хүүхэд 1-р тунд 77.462 /87.1 хувь/, 2-р тунд 67.017 /75.4 хувь/ хамрагдсан бол, 16-17 насны хүүхэд 1-р тунд 30.118 /88.9 хувь/, 2-р тунд 26.327 /77.7 хувь/ нь “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамрагдаад байна.