Нийслэлийн хэмжээнд 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр “Ковид-19” халдварын эсрэг вакцины 1-р тунд 61, 2-р тунд 150, 3-р тунд 1727 буюу нийт 1938 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.
Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 1-р тунгийн хамралт 74.6 хувь, 2-р тунгийн хамралт 70.8 хувь, зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 103.9 хувь, 2-р тунгийн хамралт 98.7 хувь, 3-р тунгийн хамралт 18 хувь тус, тус байгаа юм.
Өссөн дүнгээр зорилтот бүлгийн буюу жирэмсэн эх вакцины 1-р тунд 4174 /35.1 хувь/, 2-р тунд 2935 /24.6 хувь/, мөн 12-15 насны хүүхэд 1-р тунд 77.546 /87.2 хувь/, 2-р тунд 67.301 /75.7 хувь/ хамрагдсан бол, 16-17 насны хүүхэд 1-р тунд 30.145 /89 хувь/, 2-р тунд 26.424 /78 хувь/ нь “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамрагдаад байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР