Буцах

“КОВИД-19” ХАЛДВАРААР ӨВДСӨН 29.308 ИРГЭН ГЭРЭЭР ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар, сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 6900 хүнийг  “Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд 1523 хүнд ПГУ /PCR/, 5377 хүнд түргэвчилсэн тест шинжилгээ хийсэн байна.

Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 6503 иргэн, тусгаарлах байранд эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 358, гэрээр эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 29.308, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 26.324 байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР