Буцах

ТЭД ГАЛ АСААДАГГҮЙ!!!

Дэлхийн хуурай газрын амьтдын талаас илүү хувь нь ойд амьдардаг. Ойгоос идэш тэжээлээ олж, ойгоор гэрээ хийж бас ой модоо хамгаалж байдаг. Ой мод гэдэг амьтдын хувьд амь амьдрал нь. Гэтэл хүний санамсар болгоомжгүй хийсэн үйлдэл, алдсан галаас болж түймэрт өртөн шатдаг.
Түймэрт хамгийн түрүүнд амьтад л өртөж энддэг. Амьд үлдсэн хэд нь идэш тэжээлгүй, амьдрах орон гэргүй болж туйлдан ядарч, суурьшлын бүсээс хоол хайж явдаг.
Ийм дүр зургийг та бид сүүлийн жилүүдэд нэлээдгүй харах болсон. Энэ нь хүмүүс биднийг ой мод, ойн амьтдаа хайрлаач ээ, болгоомжтой байгаач ээ гэж сануулж буйн дохио юм шүү! Алдсан гал чинь ойн амьдралыг үгүй хийдэг гэдгийг санаарай.