Буцах

“КОВИД-19” ХАЛДВАРААР ӨВДСӨН 26.012 ИРГЭН ГЭРЭЭР ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар, сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 7465 хүнийг  “Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд 2078 хүнд ПГУ /PCR/, 5387 хүнд түргэвчилсэн тест шинжилгээ хийсэн байна.

Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 6534 иргэн, тусгаарлах байранд эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 326, гэрээр эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 23.334, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 26.012 байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР