Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн эмч нарт “Бэлгийн замаар дамжих халдварын чиглэлээр үе тэнгийн сургагч бэлтгэх арга аргачлалд сургах нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулж хүүхдийн байгууллагын 90 гаруй эмч мэргэжилтнийг хамрууллаа.
Тус сургалт нь нийслэлийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлж бүрэн эмчлэх, хавьтал илрүүлгийг нэмэгдүүлэх, өсвөр үе, залуучуудыг бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэхүү сургалтаар нийслэлийн хэмжээнд бүртгэгдэж буй өсвөр үеийнхэний дундах бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хүүхдийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах мөн хийж хэрэгжүүлэх ажлууд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, үе тэнгийн сургагчийг хүүхдийн байгууллагын эмч нар хэрхэн бэлтгэх арга барил, аюулгүй бэлгийн харилцааны тухай ойлголт, бэлгийн замаар дамжих халдвар ирүүлэх ур чадвар, зөвлөгөө өгөх ерөнхий зарчим болон зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварыг хам шинжийн оношилгоо, эмчилгээ урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг, мэдээллийг хүргэлээ.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР