Буцах

“САЙН ТУРШЛАГА-2021” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тулгамдсан асуудлаа дэвшүүлэх, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, чанарын онол, дадлага мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Сайн туршлага-2021” арга хэмжээ өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулагдаж байна.

“Сайн туршлага шалгаруулах” үйл ажиллагаа болон “Сайн туршлага дэлгэрүүлэх” уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, нийт зургаан чиглэлээр шилдэг бүтээлийг шалгаруулан урамшуулж, ном гарын авлага гаргаж байгаа билээ.

Энэхүү арга хэмжээнд оролцсон сайн туршлага, шилдэг бүтээлийг эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилтнуудад түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2020 онд мэдээллийн технологийн ололтыг ашигласан цахим хуудас бүтээж, вэб сайтад он, оны шилдэг бүтээлийг байршуулжээ.

Түүнчлэн 2016 онд 112, 2017 онд 162, 2019 онд 242 бүтээл тус арга хэмжээнд оролцсон бөгөөд “Сайн туршлага”-ын гурван номонд одоогоор сайн туршлагын санд бүртгэгдсэн 60 шилдэг бүтээл, бусдын хүртээл болох 50 гаруй арга аргачлал бүхий бүтээлүүд багтсан байна.

Энэ оны арга хэмжээг 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд 1-р шатыг эрүүл мэндийн байгууллагууд өөрийн байгууллага дээр зохион байгуулж, 2-р шатанд оролцох бүтээлийг шалгаруулан ирүүлжээ.

1-Р ШАТАНД 337 БҮТЭЭЛ

1.    Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөвчлөх, хүртээмж сайжруулах номинацид ирүүлсэн бүтээлийн тоо

82

2.    Шинээр нэвтрүүлсэн эмчилгээний технологи  номинацид ирүүлсэн бүтээлийн тоо

43

3.    Шинээр нэвтрүүлсэн оношилгооны технологи, номинацид ирүүлсэн бүтээлийн тоо

33

4.    Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн номинацид ирүүлсэн бүтээлийн тоо

64

5.    Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээний технологи, номинацид ирүүлсэн бүтээлийн тоо

53

6.    Шинээр боловсруулсан ном тохимол, удирдамж, гарын авлага номинацид ирүүлсэн бүтээлийн тоо

62

 

2-Р ШАТАНД 152 БҮТЭЭЛ

1.    Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөвчлөх, хүртээмж сайжруулах номинацид ирүүлсэн бүтээлийн тоо

32

2.    Шинээр нэвтрүүлсэн эмчилгээний технологи  номинацид ирүүлсэн бүтээлийн тоо

21

3.    Шинээр нэвтрүүлсэн оношлогооны технологи, номинацид ирүүлсэн бүтээлийн тоо

19

4.    Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн номинацид ирүүлсэн бүтээлийн тоо

24

5.    Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээний технологи, номинацид ирүүлсэн бүтээлийн тоо

19

6.    Шинээр боловсруулсан ном товхимол, удирдамж, гарын авлага номинацид ирүүлсэн бүтээлийн тоо

37

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР