Буцах

“САЙН ТУРШЛАГА-2021” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Нийслэлийн 382 жилийн ойг угтан Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран “Сайн туршлага-2021” арга хэмжээг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч, оновчтой санал, санаачилгыг дэмжих хүрээнд тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор тус арга хэмжээг 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй билээ.

2021 оны “Сайн туршлага” арга хэмжээг 2 үе шаттай буюу анхан шатны шалгаруулалтыг эрүүл мэндийн байгууллагууд тасаг, нэгж, Өрхийн эрүүл мэндийн төвийн хэмжээнд зохион байгуулж нийт 350 гаруй бүтээл оролцсон юм.

Хоёрдугаар шатны арга хэмжээнд эрүүл мэндийн байгууллагаас ирсэн 188  бүтээлээс нийт 6 номинаци, шилдэг 30 сайн туршлагыг биет болон цахим хэлбэрээр шалгарууллаа.

 

ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ НОМИНАЦИ:

·         Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв - Эрхтэн хадгалах нөхөн сэргээх мэс засал

 

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨНГӨВЧЛӨХ, ХҮРТЭЭМЖ САЙЖРУУЛАХ НОМИНАЦИ:

НЭГДҮГЭЭР БАЙР:

·         Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг Гемодиализ, хими эмчилгээний төв

ХОЁРДУГААР БАЙР:

·         Хан-Уул  дүүргийн “Энхбуянт манал” ӨЭМТ - Ковидын нэг цэгийн тусламж үйлчилгээ

 

 

 

ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ НОМИНАЦИ:

НЭГДҮГЭЭР БАЙР:

·         Амгалан амаржих газар - Нэг зүсэлттэй дурангийн мэс засал

ХОЁРДУГААР БАЙР:

·         Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв - Нүд, чих хамар хоолойн мэс засал эмчилгээ

 

ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН ОНОШИЛГООНЫ ТЕХНОЛОГИ НОМИНАЦИ:

 НЭГДҮГЭЭР БАЙР:

·         Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг - Хамрын хөндийгөөр улаан хоолой ба ходоод дурандах уян дурангийн оношилгоо

ХОЁРДУГААР БАЙР:

·         Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг - Оношилгооны багц

 

 ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТЕХНОЛОГИ:

НЭГДҮГЭЭР БАЙР:

·         Энэрэл эмнэлэг - Сувилахуйн тусламж, үйлчилгээний багц

ХОЁРДУГААР БАЙР:

·         Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв - Сувилахуйн түүх

 

ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ НОМИНАЦИ:

НЭГДҮГЭЭР БАЙР:

·         Нийслэлийн түргэн тусламжийн төв  - “Медсофт” цахим систем

 

ХОЁРДУГААР БАЙР:

·         Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв - Нэгдсэн сүлжээ

 

ӨӨРСДИЙН БҮТЭЭЛЧ САНААЧИЛГААР БОЛОВСРУУЛСАН ОЮУНЫ БҮТЭЭЛҮҮД НОМИНАЦИ:

НЭГДҮГЭЭР БАЙР:

·         Өргөө амаржих газар - Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн зонхилон тохиолдох эмгэгийн эмнэлзүйн удирдамж”

ХОЁРДУГААР БАЙР:

·         Наркологийн эмнэлэг - 4 С “Сайн санаа, сайхан сэтгэл” сэтгэл заслын эмчилгээний хөтөлбөрийн чиглүүлэгч, үйлчлүүлэгч нарт зориулсан гарын авлага

 

ТУСГАЙ БАЙРЫН ШАГНАЛ:

·         Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв - Эрт сэрэмжлүүлэг

·         Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв “Хан-Уул дүүргийн хүн амд эрүү нүүрний гажиг заслын тусламж, үйлчилгээг үзүүлэх нь3

·         Хүрээ амаржих газар - Эхэс түрүүлэлт, эхэс шигдэлттэй үеийн кесарево мэс заслын үед түр чангалуурыг хэрэглэх

·         Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг - Зохиомол амьсгалтай хүнд эмчлүүлэгчийг шилжүүлэх үйл ажиллагаанд зөөврийн зохиомол амьсгалын аппаратыг хүчилтөрөгчийн баллонтой холбож аюулгүй зөөвөрлөх үйлчилгээ

·         Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв - Төгсөлтийн дараахь ерөнхий мэргэшил судлалын цөм сургалт  

 

Түүнчлэн өнгөрсөн онд зохион байгуулагдсан “Сайн туршлага-2020” арга хэмжээгээр сурталчилсан шинэ бүтээл, технологи, арга аргачлалаас эмчилгээ, оношилгоо тусламж, үйлчилгээндээ нэвтрүүлэн, нутагшуулж, дэлгэрүүлсэн байгууллагаар Нийсэлийн Түргэн тусламжийн төв шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

“Сайн туршлага-2021 “арга хэмжээ нь Монгол Улсад коронавируст (Ковид-19) халдварын цар тахлын үед зохион байгуулагдаж буй хэдий ч эрүүл мэндийн байгууллагын оролцоо идэвхи сайн байсан төдийгүй бүтээлийн чанар чансаа  жилээс жилд нэмэгдэж байгааг шүүгч нар онцлон тэмдэглэсэн юм.

Эмч, эмнэлгийн ажилтнууд цаг наргүй ажиллаж байгаа энэ цаг үед шинэ технологи нэвтрүүлэх, шинэ санал санаачлага гарган хэрэгжүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж  үйлчилгээний чанарыг сайжруулахад сэтгэл зүтгэлээ зориулж байгаагийн тод илрэл нь энэхүү арга хэмжээ болж байна.

Тус арга хэмжээ нь тухайн жилдээ үргэлжилж, сайн туршлагаар шалгарсан шинэ технологи болон тусламж үйлчилгээний арга аргачлал нь эрүүл мэндийн байгуулагуудын үйл ажиллагаанд тасралтгүй хэрэгжих юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР