Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь 2021 онд коронавируст “КОВИД-19” халдварын эсрэг хариу арга хэмжээний үйл ажиллагааны мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай мэдээлэх, ухуулан сурталчлах, заавар зөвлөгөө өгөхөөр дараах ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН НАЙМАН АЖ АХУЙН НЭГЖТЭЙ АЛБАН ЁСНЫ ГЭРЭЭТЭЙГЭЭР хамтран ажиллаж, давхардсан тоогоор 126 видео контент, 11397 мэдээллийг бэлтгүүлэн орон даяар нийт хүнд амд чиглүүлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүргэжээ.
Мөн давтагдсан тоогоор цаг үеийн мэдээлэл, ярилцлага, сурвалжилга, тодруулга, зөвлөмж, видео шторкыг телевиз 66, вэб сайт 196, өөрийн пэйж хуудас 382, сонин 7, радио 4 удаа тус тус олон нийтэд хүргэсэн байна.
Энэ дашрамд коронавируст “Ковид-19” цар тахалд хүчээ нэгтгэн, олон нийтэд мэдээлэл хүргэн нийгмийн идэвх зүтгэл гарган, нийгмийн үүргээ биелүүлэн хамтран ажилласан эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагууддаа талархал илэрхийлье.