Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран Эрүүл мэндийн тусгай зөвшөөрөл олгох хүсэлт хүлээн авах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж онлайн програм хангамжийг нэвтрүүлж эхэллээ.
Аж ахуйн нэгж байгууллага програм хангамжид хандан хүсэлт ирүүлэхдээ https://tzmoh.gov.mn хаягаар дамжуулан төрийн ДАН системээр баталгаажуулан хандаж тусгай зөвшөөрлийн хүсэлт ирүүлэх, хүсэлт шийдвэрлэх явцыг хянах боломжтой юм.
Онлайн програм хангамж нэвтэрч байгаатай холбогдуулан тус газраас 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс цаасаар тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах үйл ажиллагааг зогсоож байгааг үүгээр мэдэгдэж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар.