Сүрьеэгийн тусламж үйлчилгээ, идэвхтэй эрт илрүүлэг зоион байгуулсан талаар уулзалтыг Төр, төрийн бус байгууллагатай хамтран 2020 оны 04 дүгээр сарын 28 өдөр ХӨСҮТ-н СТСА дарга Оюунчимэг, Тасгийн эрхлэгч Уянга, НЭМГ-н мэргэжилтэн Алтантогосхон, ГС мэргэжилтэн Гэрэлчимэг, ХУД-диспансерийн эрхлэгч Отгонхүү, Халдвар судлаач Ариунжаргал, МӨАУМХ явуулын багийн сүрьеэгийн эмч Загаржав оролцсон ХУД дээр зохион байгуулсан Эрт илрүүлэг үзлэгийн явц, үр дүн, цаашид анхаарах асуудлууд, сургамж талаар ярилцав. Цаашдаа шийдвэрлэх асуудал:
ЭМТ-ийн Диспансерууд :
1. Рентген зурганд сүрьеэ байж магадгүй иргэдийг эмнэл зүйн багаар шийдэх
2. ӨЭМТ шинэ залуу эмч, сүрьеэ хариуцсан сувилагч нар сургалт хийх
3. ӨЭМТ хяналт үнэлгээ дахин хийх
МӨАУМХ нь :
1. Эрт илрүүлэг үзлэг хамрагдах нэрс дээр анхаарах
2. Үзлэг хийх явцад өрхөөс заавал сүрьеэ хариуцсан сувилагч нарыг суулгах, шинэ сувилагч байвал сорьц авахыг зааж сургах
3. Сүрьеэгийн эмч авсан зурагт дүгнэлт хийш сүрьеэ байж магадгүй зургийг Диспансерийн эмчид илгээх ,
4. Явуулын багийн халдвар хамгааллын байдалд анхаарах
5. Сорьц авах, зөөх ажлыг чанаржуулах
ХӨСҮТ, НЭМГ, Диспансер :
1. Үзлэг хийх явцад заавал нэг хүн хамт байлгах НЭМГ хариуцах
2. Сүрьеэгийн эмчийн явуулсан зургийг үндэслэн Диспансер 7 хоног бүр Эмнэл зүйн багаа хуралдуулж асуудлыг яаралтай шийдэх -НЭМГ, СТСА хамт хяналт тавих, зөвлөх
3. Мэдээ тайланг хариуцаж зөвлөгөө өгөх, асуумж авсан тоо, 14 хоногоос дээш ханиалгасан тоо зэргийг тодорхой бичих зэргийг хэлэлцэв.
ХУД - т явагдсан үзлэгт 4448 хүн хамрагдаж, сорьцоор 10, эмнэл зүйгээр 17 нийт 28 сүрьеэ илэрсэн.
Цаашид энэ хурлыг үзлэг бүрийн дараа хийж хэвшүүлэхээр тохиров.
Одоогоор СБД, ЧД, БЗД-дад “Сүрьеэгүй дүүрэг” нөлөөллийн уулзалтыг 175 хүнийг хамруулан зохион байгуулсан.