Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа байгууллагынхаа эмнэлгийн ажилтны хүүхдүүдийн дунд цар тахлын үеэр ажилласан байдал, түүний эргэн тойрны асуудлуудыг хамарсан "Миний гэр бүл ба Ковид-19" сэдвээр зохион бичлэгийн болон гар зургийн уралдааны шалгаруулалт болж өндөрлөлөө.
Цар тахлын хүнд ачааг үүрч ажилласан эрүүл мэндийн ажилтнуудын зүтгэлийг тэдний гэр бүл, үр хүүхдийн өөрсдийнх нь сэтгэмж, санаагаар гаргах, хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх, дэмжих зорилготой тус тэмцээнд нийт 200 гаруй бүтээл ирүүлснээс 24 байрыг 5-12, 13-17 насны ангилалаар шалгаруулсан. Шалгарсан бүтээлүүд хамгийн гол нь бодит нөхцөл байдлыг өөрийн өнцгөөс илэрхийлж чадсан байсныг энд тодотгох нь зүйтэй.
НЭМГ-ын Дарга Б.Бямбадорж, "Энд хүрэлцэн ирсэн болон бүтээлээ ирүүлсэн бүх хүүхдүүддээ чин сэтгэлээсээ баяр хүргэж, талархал илэрхийлье. Уралдаанд 200 гаруй гар зураг, 24 зохион бичлэг ирсэн байна. Гар зургийн төрөлд хоёр насны ангилалаар шалгаруулалт хийж, зохион бичлэгийн төрөлд бүтээлийн тооноос хамаарч, мөн ойролцоо насны хүүхдүүд байсан тул нас харгалзахгүй байр эзлүүллээ. Шалгаруулалтыг Монголын хүүхдийн ордны зургийн болон драмын дугуйлангийн багш нар шүүсэн. Тэд уран зургийг хэлэх гэсэн санаа, түүнийгээ тод томруунаар харуулсан байдал, бүтээлч хандсан байдал, талбайг дүүргэсэн байдлаар дүгнэн шийдвэрлэсэн бол зохион бичлэгийг мөн ижил гол санаа бөгөөд эхлэл, өрнөл, төгсгөл, өөрийн мэдрэмжээ бодит нөхцөлийг тулгаварлан илэрхийлж, сэтгэл хөдөлгөсөн байдлыг харж дүгнэсэн байна.
Ийнхүү “Миний хайртай гэр бүлийнхэн КОВИД-19” хүүхдийн уралдаанаар дамжуулсан цар тахалын онцгой нөхцөл байдлын үед ажилласан та бүхнийхээ ар гэрийн бодит нөхцөл байдлыг харуулахын зорьлоо. Та бүхнийхээ ар гэрийнхэндээ тавих анхаарал, нийгмийн асуудалд өндөр ач холбогдол өгөх нь бидний анхаарах ёстой асуудал билээ. Иймд ирүүлсэн эдгээр бүтээлийг нэвтрүүлэг болгон гаргах бөгөөд холбогдох шатны байгууллагуудад нь та бүхнийхээ нийгмийн асуудлыг хүргэх юм." гэлээ.
ГАР ЗУРГИЙН ТӨРӨЛД :
ЗОХИОН БИЧЛЭГИЙН ТӨРӨЛД :
Шагнал гардуулах үйл ажиллагаанд оролцож, шагналаа авч чадаагүй С.Баянсан, С.Баясгалан, Г.Мишээл, Г.Есөнтэнгэр нар төрсний гэрчилгээний хамт НЭМГ-т ирж шагналаа гардан аваарай. /Жич: Заавал төрсний гэрчилгээтэйгээ ирэх/