Буцах

Хүүхдийн өвчний цогц менежментийн эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа

         НЭМГ-ын даргын 2022 оны А/130 дугаар тушаалын дагуу НҮБХС-ийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн  зорилт”-ыг хангах зорилтын хүрээнд хүүхдийн сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулахад “Хүүхдийн өвчний цогц менежмент”-ийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагын хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 26 эмчийг чадавхижууллаа.

Сургалтыг ХӨЦМ-ийн үндэсний сургагч багш, ЭХЭМҮТ-ийн АЭЭСТасгийн эрхлэгч О.Солонго, БДШЭЭСТасгийн эрхлэгч Д.Чинзоригт нар удирдан явуулсан ба бэлтгэгдсэн сургагч багш нар цаашид анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах дотоодын сургалтыг нийслэлийн Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна.