Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын “Бага насны хүүхдийн суурь өвчлөл, хоол тэжээлийн дутлын илрүүлэг, эмчилгээний тайлангийн бүртгэлийн систем” ажлын гүйцэтгэгч байгууллагуудыг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 34 дүгээр зүйлийн дагуу сонгон шалгаруулж, шууд гэрээ байгуулах тул үнийн саналыг ирүүлж оролцохыг урьж байна.
Үнийн саналын материалыг 2022 оны 09 дугаар сарын 14-ний өдрийн 15.00 цаг хүртэл Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Булганзаяа хүлээн авна.
Сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Нийслэлийн Эрүүл мэндийн газар Нийслэлийн Засаг захиргааны V байр, С.Лхагвасүрэнгийн гудамж Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: 77990101-3
Жич: “Бага насны хүүхдийн суурь өвчлөл, хоол тэжээлийн дутлын илрүүлэг, эмчилгээний тайлангийн бүртгэлийн систем” нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Үүнд:
1. 0-59 сартай хүүхдийн өсөлт, хөгжлийн хэмжилт, үзлэгийн мэдээллийг мэдээллийн санд /аппликейшн, веб ашиглан/ оруулна. /ЭМС-ын А/611 дугаар тушаалын ӨЭ-3А, 3Б маягт/
2. Дата мэдээллийн дагуу тооцоолол хийгдэн өвчний ангилал тавигдана.
3. Нийт үзлэгт хамрагдсан хүүхдүүд дундаас өвчлөл илэрсэн /туранхай, тураалтай/ хүүхдийг ӨЭМТ хяналтанд авч 4-6 долоо хоногийн эмчилгээнд хамруулах явцын хяналт тавигдана.
4. НЭМГ-аас болон холбогдох байгуулагаас нийслэлийн хэмжээнд үзлэгт хамрагдсан нийт хүүхдийг нас, өвчний ангилал, үзлэгт хамрагдсан хугацаа, өвчний төгсгөл зэргээр нь хяналт тавин харна.
5. Нийслэлийн хэмжээнд Эмчилгээ хяналтанд хамрагдсан хүүхдийг нийт хүүхдийг нас, өвчний ангилал, эмчилгээнд хамрагдсан хугацаа, өвчний төгсгөл, тавилан, үр дүн зэргээр нь хяналт тавин харна