НЭМГ-ын даргын 2022 оны А/130 дугаар тушаалын дагуу НҮБХС-ийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг хангах зорилтын хүрээнд хүүхдийн сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулахад “Хүүхдийн өвчний цогц менежмент”-ийн хэрэгжилтийг сайжруулах, тогтвтортой байдлыг хангах шаардлагын хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд тандагч бэлтгэх сургалтыг зохион байгуулж, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 20 эмчийг чадавхижууллаа.
Энэ удаагийн ХӨЦМ-ийн тандагч бэлтгэх сургалтад 2019 онд ХӨЦМ-ийн хөтөлбөрт орсон шинэчлэлийн дагуу “Шинэчлэгдсэн ХӨЦМ”-ийн сургагч багшаар бэлтгэгдсэн эмч нарыг хамруулсан.
Сургалтыг ХӨЦМ-ийн үндэсний сургагч багш, Сэргээн засах төвийн зөвлөх эмч Р.Галбадрах, ХӨЦМ-ийн үндэсний сургагч багш, Интермед эмнэлгийн эмч Д.Гэрэлмаа нар удирдан явуулсан ба бэлтгэгдсэн тандагч нар Чингэлтэй дүүргийн 16 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дэмжин туслаж, аргазүйгээр ханган ажиллаж тайлангийн хурлыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулж, цаашид авах арга хэмжээ, төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
Цаашид тандалтын үйл ажиллагааг нийслэлийн Баянзүрх Баянгол, Багануур, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд тус тус зохион байгуулан ажиллана.