Буцах

ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН АВАХ ТУХАЙ

Хувийн хэвшлийн ортой эмнэлэг, сувилал, клиник, эмийн сан, Ахуйн шавж, мэрэгч, устгал, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээний газрууд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Хүний нөөцийн тайлан өгч эхэлнэ. Уг тайлан нь Эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал, хүний нөөцийн тайлан буюу ЭМС-ын 2019 оны 611 дүгээр тушаалаар баталсан Захиргааны статистикийн мэдээлэл Маягт ЭМТ-401 маягт юм.

·         Хүний нөөцийн тайлан,

·         Дэд бүтэц, тоног төхөөрмжийн тайланг бүртгэнэ.

Тайланг маягтын дагуу бүрэн бөглөн хадлгалж, илгээснээр тайлан өгөгдсөн байна. Илгээсэн тайланг хэвлэн, баталгаажуулан архивын хадгаламжийн нэгж үүсгэн хадгална.

Үйл ажиллагааны тайланг 2023 оны 1 сарын 2-оос эхлэн хуваарь гарган, тухайн үед хугацааг товлон зарлаж авна. Үүнд.

Хувийн ортой эмнэлэг, клиник, сувилал доорх тайланг өгнө.  

·         Хувийн эмнэлгийн үйл ажиллагааны тайлан ЭМТ-202,

·         Сувиллын байгууллагын үйл ажиллагааны тайлан ЭМТ-203,

·         БЗДХ-ын кабинетийн үйл ажиллагааны тайланг ЭМТ-305,

·         Нүүр амны кабинетийн үйл ажиллагааны тайлан ЭМТ-309,

·         Арьсны кабинетийн үйл ажиллагааны тайлан ЭМТ-312         

Эмийн сангууд үйл ажиллагааны тайлан:

·         Хувийн эмнэлгийн үйл ажиллагааны тайлан ЭМТ-201.27-1, 2, 3 маягтаар өгнө.  Үүнд:

-       201.27.1- Хүлээн авсан жорын тоо, төрлөөр

-       201.27.2- Борлуулалтын орлого,

-       201.27.3 – Эмийн нөөцийн тайлан өгнө.  

Үйл ажиллагааны тайланг мөн хадгалж илгээгээд, хэвлэн, баталгуужуулж архивийн хадгаламжийн нэгж үүсгэн хадгална.

 

Лавлах зүйлийг: 77990101 /4/-т залган асууна уу.

 

СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ, ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТЭС