Буцах

Томуу томуу төст өвчний 01дүгээр долоо хоногийн мэдээ

             Томуу томуу төст өвчний 01 дүгээр долоо хоногийн мэдээгээр  томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 185 сорьцонд шинжилгээ хийхэд 14.5%-ийг томуугийн А(H1N1)pdm вирус, 10.8%-ийг томуугийн В вирус, 0.5%-ийг томуугийн А(H3N2) вирус, 0.5%-ийг  SARS-CoV2 вирус тус тус илэрсэн байна. Түүвэр сонголтоор 31 сорьцонд амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирус илрүүлэх шинжилгээгээр 16.1%-ийг риновирус, 9.6%-ийг амьсгалын замын синцитиал вирус, 3.2%-ийг иж томуу вирус, 3.2%-ийг бокавирус тус тус эзлэж байна.

    Нийслэлийн хэмжээнд томуугийн дархлаажуулалтад 194513 хүнийг хамруулсан. Үүнээс 1-12 насны 132878, жирэмсэн 1021, архаг хууч өвчтэй, 65-аас дээш насны 56120, эрүүл мэндийн ажилтан 4574 байна. Нийт хамралт 79.5%- тай байна.

Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье!