Буцах

Түргэн тусламж дуудсан иргэн түргэний машин хаана явааг мэдэх боломжтой

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрүүл мэндийн салбарт өндөр үр дүнтэй хэрэгжиж байна. Тухайлбал, түргэн тусламж дуудсан иргэн түргэний машин, эмч хаана явааг гар утсаараа харах боломжтой болжээ. Урьд өмнө нь дуудлага өгсөн иргэн түргэний машин хаана явж байгааг мэдэх ямар ч боломжгүй байсан тул дахин дахин асууж лавлах зэрэг асуудал их гарч, эмнэлгийн тусгай дугаарт ихээхэн ачаалал үүсгэдэг байсан юм.

Харин тус системийг энэ онд илүү түлхүү хөгжүүлж, аппликейшн болгох, машин хаана яваа мэдээлэл очихоос гадна эмч очтол авах арга хэмжээг зөвлөгөө байдлаар хүргэх зэрэг үйлчилгээг нэмэх юм байна.

Одоогийн байдлаар эмнэлгийн зориулалтын нийт 88 автомашины 70-д нь GPS суурилуулжээ. Ойрын хугацаанд үлдсэн хэсгийг бүрэн хамруулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.