Томуу томуу төст өвчний 04 дүгээр долоо хоногийн мэдээгээр томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 288 сорьцонд шинжилгээ хийхэд 64 (22.2%) томуугийн А хүрээний вирус, 39 (13.5%) сорьцонд томуугийн В хүрээний вирус, 25 (8.7%) сорьцонд томуугийн А(H3N2) вирус, 20 (6.9%) сорьцонд томуугийн А(H1N1)pdm вирус, 16 (5.6%) сорьцонд амьсгалын замын синцитиаль вирус, 2 (0.7%) сорьцонд SARS-CoV-2 вирус тус тус илэрсэн байна.
Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
- Шаардлагагүй тохиолдолд эмнэлэг болон олон нийтийн газраар явахгүй байх
- Сургууль цэцэрлэгийн ирцийн тандалт хийх, шинж тэмдэг илэрсэн хүүхдийг тусгаарлах, хичээлээс чөлөөлөх
- Гэртээ болон ажил дээрээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх
- Агаарын чанарын үзүүлэлтийг Агаар.мн апплэйкшн ашиглан харж өдөр тутамдаа хэрэглэж, агаарын бохирдлоос сэргийлэх
- Томуугийн дархлаажуулалтад хамрагдах
- Дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэх, дулаан хувцаслах
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх, агаар салхинд гарах, алхах
- Олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм баримтлах
Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье!