Томуу томуу төст өвчний 06 дугаар долоо хоногийн мэдээгээр томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 198 сорьцонд томуу, томуу төст болон SARS-CoV-2 вирус илрүүлэх шинжилгээ хийхэд 33 (16.6%) сорьцонд томуугийн В вирус, 12 (6.0%) сорьцонд томуугийн А(H3N2) вирус, 10 (5.0%) сорьцонд томуугийн А хүрээний вирус, 3 (1.5%) сорьцонд томуугийн А(H1N1)pdm09 вирус, 2 (1.0%) SARS-CoV-2 вирус тус тус илэрсэн байна.
Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, сар шинийн баяртай холбоотой зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
- Олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм баримтлах
- Ханиаж, найтаах шинж тэмдэг илэрсэн бол маск зүүх, өөрийгөө тусгаарлах
- Сар шинийн баяртай холбоотой бага насны хүүхдийг үнсэхгүй байх
- Орон нутаг руу зорчих бол тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, дулаан хувцаслах
- Хоол хүнсээ тохируулах хэрэглэх, халуун хоол идсэний дараа хүйтэн ус, ундаа уухгүй байх
- Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх
- Угаарын хийн хордлого, галын аюулаас сэргийлж, зуух пийшингийн аюулгүй ажиллагааг сахих гэх мэт
ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД-ТАНЫ ГАРТ