Буцах

Томуу томуу төст өвчний 07 дугаар долоо хоногийн мэдээ

 

Томуу томуу төст өвчний 07 дугаар долоо хоногийн мэдээгээр томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 319 сорьцонд томуу, томуу төст болон SARS-CoV-2 вирүс илрүүлэх шинжилгээ хийхэд 39 (12.2%)-д томуугийн В хэвшинжийн вирус, 32 (10.03%)-д томуугийн А(H3N2) вирус, 12 (3.8%)-д томуугийн А(H1N1)pdm09 вирус, 22 (6.9%)-д томуугийн А хэвшинжийн вирус, 1 (0.3%)-д амьсгалын замын синцитиал вирус тус тус илэрсэн байна.

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 96982 үзлэг хийгдснээс томуу, томуу төст өвчтэй 11118 тохиолдол оношилогдсон буюу нийт үзлэгийн 11.5%-ийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшинээс 1.6%- иар нэмэгдсэн,  өнгөрсөн оны  мөн үеийн түвшинээс  7.3%-иар тус тус  өссөн  үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 20.52%-ийг 0-1 нас, 20.13%-ийг 2-4 нас, 22.64%-ийг 5-9 нас, 16.59%-ийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1079 дуудлага ирснээс 62.0% нь ТТТӨ байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс 7.3%-иар нэмэгдсэн байна.