Буцах

Томуу томуу төст өвчний 08 дугаар долоо хоногийн мэдээ

      Томуу томуу төст өвчний 08 дугаар долоо хоногийн мэдээгээр томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 125 сорьцонд шинжилгээ хийхэд 4 (3.2%) сорьцонд томуугийн А хэвшинжийн вирус, 3 (2.4%) сорьцонд томуугийн В хэвшинжийн вирус, 45 (36.0%) амьсгалын замын синцитиаль вирус тус тус илэрсэн байна.

       Амьсгалын замын халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг хоолой зайлах юм. Хоолой зайлах уусмалыг бэлтгэх аргачлалыг хүргүүлж байна.Хоолойгоо зайлахдаа бэлтгэсэн уусмалаас амандаа балгаад толгойгоо гэдийлгэн хамраар амьсгалаа авч амаар амьсгалаа гаргахдаа хоржигнуулан хоолойгоо зайлна. Нэг удаа хоолой зайлахдаа 5-10 удаа зайлна.