Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилготой “Хөгжлийн харандаа-2023” экспо 05 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус арга хэмжээнд оролцох хүсэлтэй хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэн ажилладаг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд /хүүхдийн болон шүдний эмнэлэг, эмийн сан/ 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагийн дотор Эмнэлгийн тусламжийн хэлтэст албан бичгээр саналаа ирүүлнэ үү. Үүнд:
· Зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө
· Ажиллах боловсон хүчний мэдээлэл
· Үзлэг, зөвлөгөө өгөх тоо хэмжээ
Жич: Зөвхөн 1 эмнэлэгийг сонгож үйл ажиллагаанд оролцуулна. Эмийн сангуудын тоо хамаарахгүй.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР