Буцах

НИЙСЛЭЛД ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ КЛИНИК БОЛОН ОРТОЙ ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН АНХААРАЛД:

"Томуу, томуу төст өвчний мэдээ, мэдээллийн үйл ажиллагааг сайжруулах тухай"  НЭМГ-ын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06 тоот албан даалгавар гарлаа.

    Иймд хувийн хэвшлийн  хүүхдийн өвчний эмчилгээ, оношилгооны  чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй клиник болон ортой  хувийн хэвшлийн эмнэлгүүд Томуу,томуу төст өвчин /Өвчний олон улсын 10 ангиллын J00.0-J22.9/-ний мэдээг тус албан даалгаварт заасны дагуу нэгтгэн  2019 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн 7 хоног бүрийн даваа гаригийн 10.00 цагт  nemg.statistic2019@gmail.com  хаягаар   мэдээлж байхаар болсон тул эмнэлгүүд идэвх санаачлагатай ажиллахыг анхааруулж байна.

Өвчлөлийн мэдээний үнэн бодит байдалд өдөр тутамд хяналт тавьж, мэдээлэл ирүүлэх ажилтныг томилж, нэр, албан тушаал, емайл хаяг, утасны дугаарыг  nemg.statistic2019@gmail.com  хаягаар  2019 оны 11 дүгээр сарын 13 -ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Албан даалгавар болон ЭМС-ын 2014 оны 358 дугаар тушаалтай танилцана уу.                              НЭМГ-СМХ утас 329114