Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн клиник болон ортой эмнэлгүүдийн эмч, ажилтнуудад Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын тогтолцоог өргөжүүлэх тухай” 358 дугаар тушаал, “Томуу, томуу төст өвчний мэдээ, мэдээллийн үйл ажиллагааг сайжруулах тухай” НЭМГ-ын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор уулзалт зохион байгуулах тул 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагаас Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хурлын зааланд /В2/ хүрэлцэн ирнэ үү.
НЭМГ-ын НЭМХ, СМХ
Утас: 329114