Буцах

Эрүүл мэндийн байгууллагын эмч эмнэлгийн мэргэжилтэн нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх чадамж сайжирсаар байна

 Эрүүл мэндийн байгууллагын эмч эмнэлгийн мэргэжилтэн нарын эрдэм шинжилгээ, судалгааны                                                ажил хийх чадамж сайжирсаар байна

НЭМГ нь харьяа эрүүл мэндийн байгууллагын эмчэмнэлгийн мэргэжилтэн, судлаач нарын эрдэм шинжилгээний ажил хийх чадамжийг сайжруулах, дэмжих зорилгоор НЭМГ-аас  жил бүр харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч эмнэлгийн мэргэжилтэн нарын дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлалтай билээ. 

“Эрдэм Шинжилгээний Хурал 2019”-ын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд НЭМГ-аас НЭМГ-ын харьяа байгууллагын эрдэм шинжилгээ, сургалт судалгаа хариуцсан эмч эмнэлгийн мэргэжилтэн нарт хийсэн сургалтыг өнөөдөр Нийслэлийн "Өргөө Амаржих газар" дээр зохион байгууллаа. Тус сургалтыг АШУҮИС-ийн НЭМС-ийн эпидемиологи биостатистикийн тэнхимийн ахлах багш Доктор Д.Гантуяа /MD,MPH,PhD/ Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, Эрдэм шинжилгээний илтгэл бэлтгэх, танилцуулах“ сэдэвээр лекц уншиж арга зүйгээр хангалаа.

Тус сургалтын онцлог нь эмч эмнэлгийн мэргэжилтэн нарыг эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх боломж, нөхцлийг бүрдүүлэх, удирдан чиглүүлэх, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ үзүүлэх, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны үр дүнг хэрэгжүүлэх явдал байлаа.