Буцах

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар МэндМН хамтран эрүүл мэндийн технологи, менежмент, маркетинг, хүний нөөцийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо

 

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар МэндМН хамтран эрүүл мэндийн технологи, менежмент, маркетинг, хүний нөөцийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар МэндМН хамтран эрүүл мэндийн технологи, менежмент, маркетинг, хүний нөөцийн чиглэлээр хамтран ажиллахаар #Харилцан_Ойлголцлын_Санамж_бичиг байгууллаа.
Санамж бичигт МэндМН - ТУЗ-ийн дарга Т. Адъяатөмөр, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Л. Төмөрбаатар нар гарын үсэг зурлаа.
Тус арга хэмжээнд НЭМГ-ийн орлогч дарга Л. Зэндмаа, НЭМГ-ийн Захиргаа, төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б. Одгэрэл, НЭМГ-ийн гадаад харилцаа, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн А. Отгонтуяа, МэндМН үйл ажиллагаа хариуцсан менежер Г. Ганцэцэг нар оролцлоо.


Тус санамж бичигт:
1. Монголын эрүүл мэндийн салбарын #Нэгдсэн_сүлжээ-г хамтран хөгжүүлэх, нийслэлийн харьяа байгууллагуудын цахим бүртгэлийг үүсгэх
2. Эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хиймэл оюунд суурилсан #Ухаалаг_туслах үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх
3. Төрийн захиргааны болон үйлчилгээний мэдээллийг салбарынханд хүртээмжтэй болгох
4. Эрүүл мэндийн байгууллагуудын тусгай зөвшөөрөл, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийн #тусгай_зөвшөөрөл, хүний нөөцийн сургалтыг онлайн болгох
5. Салбарын эвэнт хурал семинаруудыг #Дижиталжуулах гэх мэт төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон сонирхолтой ажлууд хийхээр тусгалаа.