БНЧУ-ын Прага Хотод Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх Ухаан, Техникийн Хамтын ажиллагааны Монгол Чехийн Засгийн Газар хоорондын комиссын VII хурал
Монгол улсын Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНЧУ-ын Прага Хотод Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх Ухаан, Техникийн Хамтын ажиллагааны Монгол Чехийн Засгийн Газар хоорондын комиссын VII хуралдаанд оролцох албан томилолтын хугацаанд БНЧУ-ын Эрүүл мэндийн сайд, дэд сайд Радек Полицар, Адам Войтех, Эрүүл мэндийн хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд сайд Яадек Полицатай уулзан санал солилцов.
Уулзалтын явцад БНЧУ-ын Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийг дэмжих зорилгоор хандив тусламж өгөх эмнэлгийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх болон нэн тэргүүнд Улаанбаатар хотын эмнэлгүүдэд техник тоног төхөөрөмж ханган нийлүүлэх талаар онцлон хэлэлцэв.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн 69 дүгээр чуулган
Уг чуулганд Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй төлөөлөгч нар оролцов. ДЭМБ-ын Бүсийн түвшинд Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт баримталж байгаа бодлого, шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулан, Гишүүн орнуудтай харилцан туршлага солилцох, ДЭМБ-ын зүгээс батлах тогтоол, шийдвэрүүдэд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх болон бүсийн захирлын сонгууль болсон нь онцлог байв. Энэ жилийн сонгуулиар Япон улсын докторТакаши Касай сонгогдон 2019 оны 1 дүгээр сараас эхлэн захирлаар томилогдон ажиллахаар боллоо.