Буцах

Хамтарсан уулзалтууд 2018

 

ХАМТАРСАН УУЛЗАЛТ:  НЭМГ нь 2018 онд гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд АНУ, БНХАУ, Япон, Тайвань, Солонгос зэрэг орнуудын төлөөлөгчид  хүрэлцэн ирж хамтарсан уулзалт зохион байгууллаа. 

      Онцлох уулзалтаас:  

 

 ЧИМЭЭГҮЙ ЕРТӨНЦИЙГ АВРАЯ –SAVE SILENT WORLD”    төслийн хүрээнд 

Улаанбаатар Пийс Авенью Ротари клуб нь 2016 онд төслийн эхний шатанд хүүхдийн сонсголын илрүүлгийн 5 төхөөрөмжийг Улаанбаатар хотын амаржих газар, ЭХЭМҮТ болон УНТЭ-д бэлэглэсэн билээ. Монгол Улсад хэлний хөгжлийн чухал үе болох 0-5 насны хүүхдүүд нийт хүн амын 11% байна. Түүнчлэн Монгол Улсад бүх нярай, бага насны хүүхдийг сонсголын скрининг шинжилгээнд үндэсний хэмжээнд бүрэн хамруулдаггүй учир сонсгол бууралтыг хожуу илрүүлэх нь олонтаа бөгөөд энэ нь эргээд тэдгээр хүүхдийн сонсгол, хэл яриа, танин мэдэхүй, нийгмийн хөгжилд байнга нөлөөлж байдаг. Иймд энэ чиглэлийн мэргэжилтний чадавхийг сайжруулах, тоног төхөөрөмжийн ашиглалтыг өргөжүүлэхээр НЭМГ-н дарга Л.Төмөрбаатарт Улаанбаатар Пийс Авенью Ротари клуб-ийн захирал Б. Хэрлэн, ХБНГУ-ын  “Path Medical”  төвийн   олон улсын худалдааны зохицуулагч Б. Петер нар болон бусад төслийн төлөөлөгчид Нярайн нар сонсгол шалгах төхөөрөмжийг Налайх, Багануур дүүрэгт буцалтгүй тусламжаар өгч нярай, бага насны хүүхдийг сонсголын скрининг шинжилгээнд үндэсний хэмжээнд бүрэн хамруулах бололцоог ханган ажиллахаар боллоо. 

 

 

БНСУ-ын Инчон хот

БНСУ-ын Инчон хооос хүүхдийн зүрхний мэс заслын багийнхан эмч нар ирж 8 –р сарын 27-30 хооронд Монгол улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр Баянгол дүүргийн Эрүүл МэндийнТөвийн эмч нартай хамтран  зүрхний эмгэгтэй нийт 53 хүүхдэд үзлэг шинжилгээ хийж  нэн яаралтай зүрхний эмгэгтэй 5 хүүхдийг сонгон авч БНСУ-д мэс заслын болон бусад зардалыг хариуцан  эмчлэхээр боллоо. Энэ буянтай үйл ажиллагааг НЗДТГ, НЭМГ, БГДЭМТ, БНСУ-ын Инчон хотын Монгол талын төлөөлөгчийн газар хамтран амжилттай зохион байгуулав.

 

 

 

 

 

 БНЯУлс

 

“Монгол дахь ургийн хяналтын монитор болон эрчимжүүлсэн хяналтын системийг нэвтрүүлэх замаар төрөх үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах-эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах” төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хийх төслийг танилцуулж ЭМЯ-тай хамтын ажиллагааны гэрээ хийж, Япон улсын засгийн газар болон  Монгол дахь Жайкагаар батлуулан НЭМГ-ын чиг үүргийн дагуу Амаржих газруудад төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.  

 

 

 

ДЭМБ-ын төлөөлөгчид

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон далайн баруун бүсийн захиралд нэр дэвшээд байгаа доктор Такеши Касай болон бусад албаны төлөөлөгчид НЭМГ-т зочлов. Уулзалтын хүрээнд ДЭМБ-ын хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр болон НЭМГ-аас эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудал дээр хамтарч ажиллах, эмнэлгийн стандартын шаардлага хангасан эмнэлэг байгуулах шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, мөн өвчлөл сүүлийн үед ихсэж байгаатай холбогдуулан эмч эмнэлгийн ажилтан нарыг тодорхой чиглэлээр Японд сургах тал дээр онцгойлон санал солилцов.