БНСУ-ын Вонгуан Их Сургуулийн Эмнэлэгт төгсөлтийн дараах сургалтанд НЭМГ-ын харьяа байгууллагаас суралцаж буй эрүүл мэндийн ажилтны мэдээлэл
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛААР ГАДААДЫН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРОНД ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТАНД СУРАЛЦУУЛАХ НЬ:
СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ: ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
СУРАЛЦАХ УЛС, БАЙГУУЛЛАГА: БНСУ, Вонгуан Их Сургуулийн эмнэлэг
СУРАЛЦАХ ХУГАЦАА: 2019.01.13-2019.02.15
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН: Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч -3, Эх барих, эмэгтэйчүүдийн эмч -3, Дүрс оношилгооны эмч -1, Гэмтэл, мэс заслын эмч – 3
Сургалтын гол зорилго нь эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн бусад мэргэжилтнийг Эрүүл мэндийг дэмжих сан болон Төрийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулж хүний нөөцийг бэхжүүлэн чадавхижуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд оршиж буй юм.
Эх барих, эмэгтэйчүүдийн мэс засал, дурангийн мэс засал, ерөнхий болон орчны мэдээгүйжүүлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, ургийн хэт авиан шинжилгээ болон гэмтэл, ерөнхий мэс заслын эмчилгээний орчин үеийн эмчилгээний чиг хандлагаас суралцаж, олон улсын түвшинд хүрсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг ажиллаж буй эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлэн, хамтран ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудтай туршлагаа хуваалцаж эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх нэгдмэл зорилготой суралцаж байна.
Вонгуан Их Сургуулийн Эмнэлгийн тухай
Вонгуан Их Сургуулийн Эмнэлэг нь 1980 онд байгуулагдсанаас хойш европ болон уламжлалт эмчилгээг хослуулсан систем бүхий Хунам бүс дэх шилдэг эмнэлэг. Байгууллагын хувьд бүс нутгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалж бүсийн эрүүл мэндийн хөгжилд хувь нэмрээ оруулсан хамгийн орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжинд суурилан дээд зэргийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг түүхэн уламжлалтай. Одоогоор дотрын чиглэлийн тасаг 16, мэс заслын чиглэлийн тасаг 14, эмчилгээний туслах тасаг 8, нийт 38 тасаг, нарийн мэргэжлийн төрөлжсөн 12 төвтэй.
Вонгуан Их Сургуулийн Эмнэлэг ба түүний салбар эмнэлгүүд нь улсын хэмжээнд олон салбаруудаараа дамжуулан өндөр чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлж өвчтөн төвтэй, итгэл хүлээсэн эмнэлэг гэсэн байр суурийг БНСУ-д эзэлж чадсан шилдэг эмнэлгүүдийг нэг болсон. Сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж Да Винчи робот мэс заслын төхөөрөмж, орчин үеийн КТ-ийн аппарат зэрэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Яаралтай тусламжийн эмч-нисдэг тэрэгтэй зэрэг нь шилдэг чанарыг харуулсаар байна.
СУРГАЛТАНД ХАМРАГДСАН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ
МЭДЭЭЛЭЛ
№ |
Овог |
Нэр |
Албан тушаал |
1 |
Нармандах |
Ганболд |
Амгалан амаржих газрын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч |
2 |
Алтангэрэл |
Мэндбаяр |
Амгалан амаржих газрын төрөх тасгийн эрхлэгч |
3 |
Буянхишиг |
Нямцэцэг |
Амгалан амаржих газрын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч |
4 |
Бэгзжав |
Долгормаа |
Амгалан амаржих газрын Эрчимт эмчилгээний эмч |
5 |
Дагважанцан |
Одончимэг |
Амгалан амаржих газрын Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулахын эмч |
6 |
Иванов |
Амгалан |
БЗД-ийн Эрүүл мэндийн төв Дүрс оношилгооны эмч |
7 |
Гантөмөр |
Лхагвадорж |
СХД-ийн эрүүл мэндийн төвийн гэмтлийн эмч |
8 |
Сэвжид |
Лхасүрэн |
СХД-ийн эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч |
9 |
Бямбасүрэн |
Сумъяа |
ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч |
10 |
Дашболд |
Чимэдцэрэн |
БГДЭМТ-ийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч |
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР