Буцах

ГАЛЗУУ ӨВЧНИЙ ТАРХВАР ЗҮЙН ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙЛЭЭ

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь нийслэлийн Хан-Уул, Багануур дүүргүүд, Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумын нутагт галзуу өвчний тархвар зүйн тандалт судалгааг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 30–ны өдөр хүртэл 3 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Үүнд: 1. Галзуу өвчний тандалтын асуумж судалгааг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 141, Багануур дүүргийн 190, Төв аймгийн Эрдэнэ сумын 130, Баяндэлгэр сумын 142 иргэнээс нийт 603 иргэнээс авлаа.

2. “Галзуу өвчний хяналт, сэргийлэлт, авах арга хэмжээний тухай” сургалтыг Хан-Уул дүүргийн Туул тосгоны ЭМТ-ийн 19, Багануур дүүргийн ЭМТ-ийн 27, Эрдэнэ сумын ЭМТ-ийн 9, Баяндэлгэр сумын ЭМТ-ийн 15, нийт 69 эмч, эмнэлгийн ажилтнуудад хийлээ.

3. Галзуу өвчнөөс хэрхэн сэргийлэх сургалт, сурталчилгааг нийт 603 иргэнд хийж, сурталчилгааны 2 төрлийн материал 600ш тараалаа.

4. Цагдаагийн ерөнхий газрын 30 ажилтнуудад “Зоонозын халдварт өвчний ерөнхий ойлголт, авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт 2 цагийн сургалтыг зохион байгуулсан зэрэг арга хэмжээнүүдийн тус тус хэргжүүлэн ажиллаа.