Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь Төв аймгийн Зооноз өвчин судлалын төвтэй хамтран 2019 оны календарьчилсан төлөвлөгөөний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Төв аймгийн Мөнгөнморьт сумын газар нутагт 5 хоногийн хугацаанд хачгаар дамжих халдварын байгалийн голомтын болон хүн амын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ. Уг тандалтаар
* Бэлчээр болон малаас хачиг цуглуулав.
* Эрсдэлт бүлгийн 100 иргэнээс мэдлэг хандлага эрсдэлийг үнэлэх зорилгоор асуумж судалгааг авав.
* Эрсдэлт бүлгийн 92 иргэнээс хачгаар дамжих халдварын шинжилгээний сорьц авав.
* Мөнгөнморьт сумын дунд сургууль, сургуулийн дотуур байрны сурагчдад хачгаар дамжих халдварын эрсдэл,хор нөлөө урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах талаар эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлж ажиллаа.