Буцах

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ХАМТАРСАН ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙЛЭЭ

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Зоонозын Өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвүүдийн эмч, мэргэжилтнүүд хамтарч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт тарваган тахал өвчний тандалт судалгаа хийлээ.
Тухайн тандалт судалгаагаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
1. Замын-Үүд боомт дахь хилийн Мэргэжлийн хяналтын алба, Онцгой байдлын газар, Замын-Үүд сумын эрүүл мэндийн төвд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 500 ширхэг тараах материал тарааж, сурталчлав.
2. Удирдамжид заасан нийт 36.0 га талбай цэгт газруудаас харх, гэрийн хулгана, бозлог зурам, шар чичүүл зэрэг 4 зүйлийн 49 мэрэгч амьтан олзворлож, 17 хархны зэм үхдэл, 1 шар чичүүлийн зэм үхдэл тус тус цуглуулан нийт 266 сорьц материал дээжлэн авлаа.
3. Нийт 1340 м2 талбайд эцсийн халдваргүйтгэл хийж гүйцэтгэв.
4. Суурин хүн амаас тарваган тахал өвчний мэдлэг хандлагыг үнэлэх асуумж судалгааг түүвэрлэн авав.