Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу 5 дугаар сарын 09-ний өдрөөс 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан сум, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орших нуур, Хэрлэн голын ай сав, Бүс нуур, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, Туул голын ай савын дагуу ус, намгийн нүүдлийн шувуудын нүүдэллэн өнгөрөх, өндөглөх хугацаанд хаврын ажиглалт тооллогыг хийж гүйцэтгэв.
Тус хаврын ус, намгийн шувуудын ажиглалт, тооллогоор нийт 5 багийн, 28 зүйлийн 4800 ус намгийн шувууд тоологдлоо. Мөн 4 цэгт газраас 22 ширхэг шувууны сангас цуглуулан сорьцыг шинжлүүлэхээр Зоонозын Өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лобораторид хүргүүллээ.
Ажиглалт, тооллого хийх үед шувууны үхдэл зэм таараагүй бөгөөд шувуудын хөдөлгөөн, сонор сэрэмж хэвийн байв.