Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн 2019 оны календарьчилсан төлөвлөгөөний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийг хамруулан тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул шинжилгээг Төв аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран хийж гүйцэтгэв.
Тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул шинжилгээгээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших хайгуулын 5 сектор, тандалтын 4 секторуудаас нийт 207 амьтан олзворлож, зэм үхдэл 23, гадны шимэгч 155 цуглуулав. Урт сүүлт зурам /Citellus undulatus/ 1, Монгол тарвага /Marmota sibirica/ 2, үлийн цагаан оготно 177, чичүүл 27 олзворлосон. Үлийн цагаан огтоны 22, чичүүлийн 1 зэм үхдэл, гулгидас 83 цуглуулав.
Тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний тандалт судалгаагаар Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдээс 100 асуумж судалгаа авлаа. Одоогоор Нийслэлийн Зоонозын өвчин судлалын нян судлалын лабораторид шинжилгээ хийгдэж байна.