Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүргүүдэд боом өвчний лабораторид суурилсан тандалт судалгааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд тархвар судлагч их эмч, нян судлагч эмч, лаборант, жолооч нарын бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэлээ.
Боом өвчний хяналтын шинжилгээнд арчдас 66, хүнсний зүйл 70, ус 8, хөрс бууц 45, үс ноос 60 нийт 249 сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулахаар НЗӨСТ-ийн нян судлалын лабораторид хүлээлгэн өгсөн бөгөөд одоогийн байдлаар шинжилгээ хийгдэж байна
Боом өвчний тархвар зүйн тандалт судалгааны асуумжийг эрсдэлт бүлгийн 100 хүнээс авсан бөгөөд үнэлгээ хийн ажиллаж байна.