Буцах

НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРЭГТ ХОЛЕР ӨВЧНИЙ ХЯНАЛТЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь  2019 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Налайх дүүрэгт Холер өвчний хяналтын шинжилгээг 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Холерын хяналтын шинжилгээгээр Налайх дүүргийн хүнсний захууд болон Тэрэлж дэх жуулчны баазуудаас түүвэрлэн эрүүл зүйн арчдас 65, хүнсний зүйл 55, ус 4, нийт 124 сорьц материалыг цуглуулан НЗӨСТ-ийн нян судлалын лабораторид шинжлүүлэхээр хүлээлгэн өгөв. 
Холерын хяналтын шинжилгээний явцад холер өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийж, 50 иргэнд сурталчилгааны материал тараасан.
Тус төвийн нян судлалын лабораторит шинжилгээгээр холер өвчний үүсгэгч илрээгүй болно.