Буцах

Эрүүл мэндийн элч дуучин МУСТА Б.Хангалын хандивын тоглолт боллоо.

Эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх, хандив өргөх зорилго бүхий Эрүүл мэндийн элч дуучин МУСТА Б.Хангалын “Энэрэлт сайхан харц” тоглолт Багануур дүүрэгт 2019 оны 10 сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тоглолтын үеэр эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан цахим бүртгэлийн ажилтан Г.Сайнбилэг, эх баригч бага эмч С.Алтанцэцэг нарыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, мэдээлэл технологийн мэргэжилтэн И.Батгэрэл, мэс заслын сувилагч Д.Энхтайван нарыг ЭМЯ-ны жуух бичгээр тус тус шагнаж, МУСТА эмч, дуучин Б.Хангалын зүгээс тоглолтын орлого болох 2 сая.төг-ийг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын номын сангийн тохижилтонд зориулан хандив өргөлөө.

Тоглолтын үеэр Олон улсын ахмадын өдрийн хүрээнд Багануур ЭМТ-д ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Capture Capture2 Capture3 Capture4 Capture5