Багануур дүүргийнЭрүүл мэндийн төвийн ёс зүйн хороо болон сувилахуйн албанаас санаачлан АШУҮИС-н Био анагаахын их сургуулийн харилцааны ур чадварын тэнхимтэй хамтран эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн ёсзүй, мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор “МэргэжилтниЙ ЁС ЗҮЙ: хАРИЛЦААНЫ УР ЧАДВАР” сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд эрүүл мэндийн төвийн нийт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан нар хамрагдсан ба урилгаар АШУҮИС-н Био анагаахын их сургуулийн харилцааны ур чадварын тэнхимийн багш АУ-ын доктор, профессор С.Наранчимэг, докторант С.Нармандах, Д.Амаржаргал нар “Мэргэжилтний ёс зүй эзэмших пирамид”, “Мэдлэгт суурилж хөгжихүй: хандлагын тухай ойлголт”, “Багаар ажиллахын үнэ цэнэ: Хамтран суралцахуй”, “Хүн байхын мөн чанар, Эрүүл мэндийн цагаан толгойн ойлголт”, “Эрүүл хүн сайхан харилцдаг: Эрүүл мэндийн цогц ойлголт”, “Та хүнтэй харилцаа тогтоож чадахгүй бол таны юу мэддэг хэнд ч хэрэггүй: 55% 38% 7%-ийн дүрэм” зэрэг сэдвээр сургалт явууллаа.