Буцах

Өнөөдөр нийслэлийн ХҮРЭЭ амаржих газар Бүгд найрамдах Солонгос улсын Католек Квандон их сургуулийн Мари олон улсын эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг үзэглэлээ.

Өнөөдөр нийслэлийн ХҮРЭЭ амаржих газар Бүгд найрамдах Солонгос улсын Католек Квандон их сургуулийн Мари олон улсын эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг үзэглэлээ.

Гэрээ байгуулах ёслолын ажиллагаанд тус амаржих газрын дарга А.Жаргал, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцэгээ, Квандоны Мари олон улсын эмнэлгийн захирал, гадаад харилцааны албаны дарга, тус эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч гадаад харилцааны зохицуулагч тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү гэрээ байгуулагдсанаар хоёр орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэр дундаа эх барих нярайн тусламж үйлчилгээний чанар дээшлэх эмч мэргэжилтнүүдийг мэргэжлийн мэдлэг сайжрах, тэдгээрийг туршлага солилцох гадаад улсад нарийн мэргэшил эзэмшүүлэх, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж ажиллах юм.
Мөн зочид төлөөлөгчид тус амаржих газрын 2020 онд ашиглалтанд орох 300 ортой төрөх эмнэлгийн шинэ барилгын үйл явцтай танилцлаа.